ФОТО СУРВАЛЖИЛГА: Өнөөдөр нээлтээ хийж буй Чингис хаан музейн зарим үзмэртэй танилц

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-10-11

2019 онд Засгийн газрын шийдвэр гарч, "Чингис хаан" хаад, язгууртны музейг барихаар шийдсэнээс хойш гурван жилийн дараа өнөөдөр буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Дэлхий дахинд үүх түүх өв соёлоо сурталчилан таниулах энэхүү музейг бүрэн үзэхэд 8-9 цагийг зарцуулах бөгөөд Ази тивдээ эхний аравт багтах нүүдлийн соёл иргэншлийн түүхийг тус музей агуулжээ. Музей 0-16 насны хүүхдэд үнэ төлбөргүй харин насанд хүрэгчид 30 мянган төгрөгөөр үзэх боломжтой юм. 

Музейн нээлт Чингис хаан мэндэлсний 860 жил буюу тэгш ойтой давхардаж буйгаараа онцлогтой аж. Мөн нээлтийн ёслолд зориулж төрийн есөн хөлт цагаан тугийг "Чингис хаан" хаад, язгууртны музейд залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, өнөөдөр заллаа. Нээлтэд төрийн гурван өндөрлөгөөс гадна гадны зочид төлөөлөгчид, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд гээд маш олон зочид хүрэлцэн иржээ. Тус музейн зарим бүтээлүүдийн фотог уншигч танд хүргэе.