FIFA 19-т Азар 91, Канте 89

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-05

Тоглоом сонирхогчдын хүсэн хүлээж буй  FIFA 19-т “Челси” клубын тоглогчид ямархуу рейтингтэй байгаа талаар мэдээлэл гарчээ. “Цэнхэрүүд”-ээс хамгийн өндөр оноотой нь Азар байгаа аж.

Бельги тоглогч 91 рейтингтэй. Тэгвэл Канте 89,  Сесар Аспиликуэта 86,  Жоржиньо,  Фабрегас,  Виллиан 84, Давид Луиз, Кепа Аррисабалага, Альваро Мората нар 83
Маркос Алонсо 82 рейтингтэй эхний 10-т жагсчээ.

FIFA 19-ийн demo хувилбар нь энэ  сарын 13-нд гарна. PC, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch дээр  хувилбар гарах юм байна.