“Virtuoso Gala Concert-2018” маргааш болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-30

"Virtuoso Gala Concert-2018" энэ сарын  31-нд буюу маргааш 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд эгшиглэх гэж байна. Тухайн онд эх орондоо болон олон улсын тайзнаа амжилттай тоглосон хөгжимчид нэгэн тайзнаа цуглан Монголын болон дэлхийн суу билэгт хөгжмийн зохиолчдын бүтээлээс уран чадварлаг тоглохыг сонсох боломжийг "Виртуозо" академи хөгжимд дурлагсдад олгодог. Бяцхан хийлч Э.Хануй. Консерваторийн дэргэдэх ХБК-ийн V ангийн сурагч. Арван настай. 2018 онд Чех улсад болсон тус улсын алдарт хийлч Я.Косьяны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын 60 дугаар уралдаанд III байр эзэлсэн амжилтаараа “Virtuoso Gala Concert-2018”-д оролцох юм байна.  Мэргэжлийн багш БТА, СТА Ж.Энх. Тоглох зохиол Ф.Крейслер, “Прелюди и Аллегро”. Дэлхийн цуутай хийлчдийн л "бардаг" томоохон, алдартай зохиол тоглоно гэх мэт олон уран бүтээлч  оролцох аж.