Анжелина Жоли Сириэс хүүхэд өргөж авахаар шийджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

Холливудын нэрт жүжигчин, найруулагч, хүмүүнлэгийн зүтгэлтэн Анжелина Жоли Сири дэх иргэний дайны улмаас эцэг, эхээ алдаж, өнчирсөн хүүхдүүдээс өргөж авахаар шийдсэн тухай түүний найз нь хэвлэлд мэдээлжээ.

Жүжигчин бүсгүй хоёр жилийн өмнө нөхрөөсөө салахаасаа өмнө дээрх шийдвэрийг гаргасан байсан гэнэ.

Анжелина 10 жил жүжигчин Брэд Питтэй хамтран амьдарсны эцэст 2014 онд гэрлэлтээ батлуулан хуримаа хийсэн байна. Гэвч, удалгүй хоёр тийш болсон юм. Тэд өөрийн гурав, өргөмөл гурав нийтдээ зургаан хүүхдийг өсгөж байсан. Одоо ч хүүхэд өсгөх асуудлаар Брэд Питт, Анжелина Жоли нар шүүх дээр маргаантай байгаа.

Хэдий тийм ч эл асуудал нь жүжигчний Сириэс хүүхэд өргөж авах шийдвэрт нөлөөлөхгүй аж. Найзынх нь ярьснаар Анжелина НҮБ-ын хүмүүнлэгийн ажлын шугамаар Сирийн өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт очихдоо үргэлж уйлдаг гэнэ.