“Спайс Гирлс”-ийн тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан Английн охидын хамтлаг “Спайс Гирлс” эдүгээ дахин нэгдэж, анхны аялан тоглолтоо ирэх онд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тэгвэл тус хамтлагийн тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарсан байна.

Хамтлагийн аялан тоглолт ирэх оны зургадугаар сарын 1-нд Манчестер хотоос эхэлж, зургадугаар сарын 15-нд Лондонд тоглоод өндөрлөх аж.