Док, Марти нар 30 жилийн дараа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

Цаг хугацааны аялал хийж буй талаар өгүүлдэг уран зөгнөлт цуврал инээдмийн “Ирээдүй рүү эргэж очсон нь” киноны гол дүр Док, Марти нар 30 жилийн дараа дахин улаан хивснээ алхжээ.

Гэхдээ энэ удаа киноны нээлт бус хандивын үйл ажиллагаанд тэд хамтдаа оролцсон нь энэ аж. “Ирээдүй рүү эргэж очсон нь” кино 1985 онд анх гарч байсан бол түүнээс хойш 33 жилийн дараа Док Браун буюу Ллойд 80, Марти МакФлай буюу Майкл Фокс 57 насны босго алхжээ.

Жүжигчин Майкл Фокс Паркинсоны өвчний судалгаа шинжилгээнд зориулан сан байгуулсан бөгөөд тэрхүү сангийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд Ллойд нэгдсэнээр бидний үзэх дуртай киноны баатрууд дахин хамтдаа улаан хивснээ алхсан байна.