“Гоёл” наадам энэ сарын 26-нд эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

“Гоёл 2019” наадам энэ сарын 26-наас эхлэнэ. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцох аж. Тухайлбал, топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм байна. Сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 30-нд Соёлын Төв Өргөөнд болох юм байна. Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Т.Халиунаа тодорч байсан юм.