Монгол бүсгүй Жонни Депп, Роберт Патинсон нартай  кинонд тоглоно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

Холливудын “Wonder woman”, “Ex machine” зэрэг дуулиант бүтээлүүдэд дүр бүтээж байсан жүжигчин Б.Ганаа дараагийн шинэ киноныхоо зураг авалтад оржээ. Тэрбээр энэ удаа алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Патинсон нартай Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Кутзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэсэн кинонд тоглох аж.

Кино уран бүтээлийн зураг авалт өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд Итали, Чили, Мороккод зураг авах аж. Түүнчлэн, МУГЖ Д.Гүрсэд ч тус киноны нэгэн туслах дүрд тоглох юм байна. Одоогоор кино хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа юм.