"Авьяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ өнөөдөр эхэлнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-18

Ням гараг бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг "Монгол" ТВ-ийн “Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын шалгаруулалтын хагас шигшээ тоглолт өнөөдөр эхэлнэ. 

Хагас шигшээд шалгарсан 32 оролцогч найм наймаараа хуваагдан өрсөлдөх бөгөөд үзэгчдээс хамгийн өндөр оноо авсан гурван оролцогчийг шалгаруулж,  хамгийн өндөр саналтай нэг нь дараагийн шатанд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогчийг тодруулна. 

Хагас шигшээ тоглолт дөрвөн долоо хоногийн үргэлжилнэ. Ингээд үзэгч болон шүүгчийн саналаар шилдэг найман оролцогч финалд үлдэнэ. Финалын шалтгаруултад шүүгчид ямар нэгэн байдлаар санал өгөхгүй, зөвхөн үзэгчийн саналаар үндэсний ялагч тодорч, дэлхийд өөрийгөө таниулахаас гадна 100 сая төгрөгийн эзэн болох юм.