Хүмүүнлэгийн ажилтан бүсгүй Дэлхийн мисс боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-08

“БНХАУ-ын Санья хотод өчигдөр “Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилтай болж өндөрлөсөн бөгөөд энэ удаа Мексикийн гоо бүсгүй 26 настай Ванесса Понсе шилдгээр шалгарч тэргүүн титмийн эзэн боллоо.

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм. Харин финалын шалгаруулалтад зөвхөн 30 нь шалгаран үлдсэн бөгөөд харамсалтай нь Монголын мисс Э.Энхриймээ багтаж чадсангүй. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Э.Энхриймаа энэ удаа явцын шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Тэрбээр зорилго гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчийн нэг байв.

Дэлхийн миссээр шалгарсан Ванесса олон улсын бизнесийн чиглэлээр  эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн дүрвэгсдийг дэмжих байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллахын зэрэгцээ охидод зориулсан нөхөн сэргээх эмчилгээний төвийг удирдан ажиллуулдаг байна.