"Google"-ийн хамгийн эрэлттэй хүнээр Меган Маркл тодорчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Улиран одож буй 2018 онд Их Британичуудын “Google”-ээр хамгийн их хайсан хүнээр хунтайж Харригийн гэргий, Суссексийн гүнгийн ахайтан Меган Маркл хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр өнгөрсөн онд мөн энэ төрөлд нэгдүгээр байрт шалгарч байсан юм.

Харин хамгийн их хайсан үгсийн жагсаалтад Суссексийн гүнгийн ахайтны нэр хоёрдугаарт жагссан бол “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэдэг үгийг англичууд 2018 онд хамгийн олон удаа хайсан байна.Түүнчлэн үйл явдлын шилдэг мэдээний жагсаалтыг “Хааны удмын гэрлэлт” болон “Хааны удмын хүүхэд” гэдэг үг тэргүүлжээ.

Өнгөрсөн аравдугаар сард хунтайж Харригийн хамтаар Австралид аялах үеэрээ М.Маркл жирэмсэн болсон тухайгаа олон нийтэд зарласан билээ. Мөн энэ онд хааны удмын гэр бүлийн хоёр гэрлэлт болсон ба хунтайж Харри, М.Маркл нар тавдугаар сард, гүнж Евгение болон Жек Бруксбанк нар аравдугаар сард хуримласан юм.