Samsung Galaxy S10

Т.САНДАГ-ОЧИР
2019-01-10

Дэлхийн гар утасны тэргүүлэгч брендүүдийн нэг Samsung өөрсдийн Galaxy утасны 10 жилийн ойг ирэх сарын 20-ний өдөр тэмдэглэхээр болоод байна. Энэ үеэр Samsung Galaxy S10 гар утсаа танилцуулахаар болоод байгаа юм. Тус утас нь S10, S10+, S10E гэсэн загваруудтайгаар энэ оны 3-р сараас эхлэн худалдаанд гарах аж. Эдгээр загварууд нь Infinity-O буюу дэлгэцээс тусдаа биш дэлгэц дотор байрлах Selfie Camera-тайгаар гарахаар болоод байгаа юм байна.