Instagram-д хамгийн их лайк авсан өндөг

Т.САНДАГ-ОЧИР
2019-01-14

World_record_egg гэсэн хаягтай өндөгийн зураг Instagram-ийн хамгийн их лайктай зургаар тодорлоо. Өмнө нь загвар өмсөгч Kylie Jenner-ийн охин Stormi-гийн зураг 18 сая лайк авч байсан бол World_record_egg хаягаар энэ сарын 5-нд постлсон өндөгний зураг одоогоор 37 сая лайктай болсон байна.