Лэди Гага урлагтаа  эргэн ирлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

Өнгөрөгч хоёрдугаар сард Европ дахь аялан тоглолтоо цуцалснаас хойш уран бүтээлээсээ түр завсарлага авсан дуучин Лэди Гага урлагтаа эргэн ирлээ.

Дуучин бүсгүй Европт 10 гаруй удаа тоглолт хийхээр төлөвлөсөн байсан ч, уушгины фиброз гэх өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар уран бүтээлээсээ завсарлага авсан юм. Тэгвэл саяхан Нью-Йоркийн студид өөрийн тоглосон “A Star Is Born” киноны ажлаар найруулагч Брэдли Куперын хамт очжээ. Түүний ойрын хүн ч “Лэди Гага ажилдаа орсон. Эрүүл мэнд нь сайжирсан. Тэр ажилдаа дахин орсондоо туйлын баяртай байгаа” хэмээн хэвлэлд ярьсан байна.

Тус кино ирэх аравдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм.