“Тэнгэрээс буусан од” киноны голд дүрд тоглосон Стив Морел гэж хэн бэ?

O.Admin
2019-02-20

Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоор үзэгчдэд нэгэн гол утга санааг хүргэхийн тулд Монгол хэл, монгол ахуй, соёлыг тодорхой хэмжээнд сонирхон эзэмшсэн гадаад хүний дүр зайлшгүй хэрэг болсон байна .Монгол улсад суралцахаар Франц улсаас  ирээд хоёр жилийн хугацааг өнгөрүүлсэн Стив Морелийг Хувьсал продакшн шинэ уран бүтээлдээ уриж тоглуулсан аж.

Түүнийг анх нэгэн телевизийн нэвтрүүлгээр гарч байхыг “Тэнгэрээс буусан од” киноны найруулагч У.Уранчимэг санамсаргүйгээр олж харсан бөгөөд .Тухайн  үед өөртөө итгэл дундуур байсан ч сониуч зандаа хөтлөгдсөн Стив Морел тус кинонд тоглохоор болсон гэв . Түүнчлэн нэг жил гаруй хугацааг зөвхөн кино бүтээлд зориулан хэл ярианы бэлтгэл, морь унах дасгал сургуулилт хийх, зохиол дээр ажиллах зэргээр цагаа өнгрүүлсэн байна

 Стив Морел хувийн бэлтгэлээ сайтар базаасны эцэст зураг авалтандаа орж тун амжилттай ажилласан байна.

Д.Баттогтох