Харви Вайнштейны амьдралаар кино хийнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

Холливудын алдартай продюссер Харви Вайнштейны хэрхэн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлж байсан талаархи үйл явдлыг харуулсан шинэ кино дэлгэцнээ гарахаар болжээ.

“Нью Йорк Таймс” сонин  өнгөрсөн жилийн аравдугаар сард Х.Вайнштейн өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон охид эмэгтэйчүүдэд хэрхэн бэлгийн дарамт үзүүлж байсныг анх удаа олон нийтэд ил болгосон байдаг. Түүний дараа “Me too”, “Time’s up” зэрэг хохирогч болсноо илчлэх хөдөлгөөнүүд өрнөх болсон билээ.

Тэгвэл энэ үйл явдлаар кино хийх эрхийг  жүжигчин Брэд Питтийн “Plan B Entertainment” болон  “Annapurna Pictures” компани авсан байна.