“Монголын нэг өдөр” гар зургийн уралдаан зарлалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-06

Соёл амралтын Зайсан хилл цогцолбор, “Артикоур” галерейтэй хамтран хүүхдүүдийн дунд “Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлажээ. Уралдааныг 5-10, 11-16 гэсэн насны хоёр ангилалтайгаар зохион байгуулах бөгөөд ангилал тус бүрт шилдэг 25 бүтээлийг шалгаруулах юм байна. Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр энэ 31-ний өдөр “Засан хилл” соёл амралтын цогцолборт үзэсгэлэн гаргах аж.

Тус уралдааны зорилго нь “Монголын нэг өдөр” сэдвийн дагуу хүүхэд багачуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эх орноо ямар байдлаар харж, ямар байгаасай гэж бодож, мөрөөдөж явдагийг нь зурсан зургаараа дамжуулан тэдний нүдээр харан, дотоод ертөнцийг нь нээхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолжээ.