Жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын бага охин өнөөдөр нэг нас хүрч байгаа аж. Жүжигчин О.Тэмүүжин фэйсбүүкийн нүүр номоороо дамжуулан охиндоо мэндчилгээ илгээжээ. Тэрбээр “Бидний бяцхан охин өнөөдөр нэг нас хүрлээ.Аав ээждээ ирсэн бэлэг юм шүү дээ миний үр.
Бүдэрч унаад уйлаад ирэхээр нь хүүхдийнхээ өвдсөн өвдгийг нь үлээж өгөөд л тайвшруулж чадах эмч юм байна гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн.
Харанхуйгаас айгаад уйлж байхдаа намайг хараад л юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн. Ажлаасаа тараад орж ирж байгаа намайг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч, үсэрч харайж байгаа хүүхдээ харахдаа хэн нэгэн хүний аз жаргалынх нь шалтгаан гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн. Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн. Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авхуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ эр хүн би аав болсоныхоо дараа мэдсэн. Аавын хайр олон зүйлийг хийж сургаж, мэдрүүлж эр хүн намайг өөрчилсөөр. Аав байх хамгийн сайхан ажил.
- Аав хүнд архидан согтуурах эрх байхгүй
- Аав хүнд хүчирхийлэх эрх байхгүй
- Аав хүнд өвдөх эрх байхгүй харин аав хүнд үр хүүхдүүдээ хайрлах, халамжлах, хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох эрх бий” хэмээн бичжээ.