“The Hu” хамтлаг АНУ-ыг зорино

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-27

"Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцөд хүчээ авч эхэлсэн. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн юм. Мөн Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдэж түүхэн амжилтыг тогтоогоод буй. Тэд ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох “Aftershock” хөгжмийн наадамд оролцохоор болсноо өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Aftershock” нь 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа метал, рок амьд хөгжмийн томоохон фестивалиудын нэг юм.