“Cinema Awards-2019” кино наадмыг шилдэг уран бүтээлчид тодорлоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-02

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг түүчээлэн яваа үе үеийн уран бүтээлчид шилдгийн шилдгээ шалгаруулдаг “Cinema Awards-2019” кино наадам хоёр дахь удаагаа боллоо. Энэ удаагийн наадамд 2017-2018 онд нээлтээ хийсэн 80 гаруй бүтээлээс борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 12 кино шалгарсан юм. Шилдэг уран бүтээл, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг дүр хувиргалт, шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зохиол, шилдэг продюсер гэсэн 10 номинацид нэр дэвшин өрсөлдсөн юм. Эдгээр номинацид Нинжин Сэтгэл, Говийн Домог, Солиот эх, Зүрхний Хилэн, Маш Нууц-2: Байтаг Богд, Амьдрал, Bad Angel, Mongolian Connection, Сайн Аав, Амьдралоги, Single Ladies-3, Миний Нууц гэсэн бүтээлүүд өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.

“Cinema Awards-2019” шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцсон нь ихээхэн онцлогтой байв. 

“Cinema Awards-2019” наадмын шилдэг бүтээлээр

ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ: “Фантастик” продакшны “Байтаг Богд” уран сайхны кино
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР: МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоогийн дүрээр
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР: “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: "Зүрхний хилэн" киноны зураглаач Ц.Амартүвшин
ШИЛДЭГ ДҮР ХУВИРГАЛТ: “Солиот эх” уран сайхны кино
ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: “Амьдралоги” киноны хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших
ШИЛДЭГ ЗОХИОЛ: “UBS” телевизийн “Говийн домог” уран сайхны киноны зохиолч С.Сумъяа
ШИЛДЭГ ПРОДЮСЕР: "The Mongolian Connection"-Б.Амарсайхан