“The Hu” хамтлаг хоёр азтан шалгаруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-18

“The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна. Монголдоо хийх тоглолт нь  дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар зарагдаж эхэлсэн бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ.