“The medicine buddha” киноны нээлт Лондон хотноо боллоо  

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-03

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Их Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны Их Британи дахь нээлтийг өнгөрсөн сарын 31-ий өдөр Лондон хотын “Regent” кино театрт зохион байгуулжээ. 

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн очиж оролцсон аж. Улмаар  киног сонирхон үзсэн 200 орчим зочидтой киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлжээ.