ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Энхтүвшин: Б сорьцоо шинжлүүлсний дараа асуудал гарвал бөхчүүдийн нэрийг зарлана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

Шадар сайд, Үндэсний баяр наадмын комиссын дарга Ө.Энхтүвшин сэргээшийн асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "Өнөөдөр өглөө манай салбар комиссоос мэдээлэл хийсэн. 14 бөхөөс сэргээш илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Одоо Б сорьцоо шинжлүүлэх ёстой.  Шинжлүүлэх эсэхээ хувь хүн өөрөө мэднэ. 

Хуулийнхаа дагуу 10 хоногийн хугацаа өгөх ёстой юм.  Түүний дараа бөхчүүдийн нэрийг хуулийн хэмжээнд зарлаж, мэдээлнэ" хэмээлээ.