ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Түмний баяр наадмаар ийм асуудал гарсан нь харамсалтай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн талаар мэдээлэл тарааснаас хойш уг асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг асуудлаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Хэнтий аймгийн уугуул, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ “Энэ асуудлаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй. Ер нь бол төр бөх хоёр тусдаа, уяач улстөрч мөн тусдаа байх ёстой. Бөхийн холбоо нь зохион байгуулаад ирсэн зүйлийг Ерөнхийлөгч зарлиг гарган цол олгодог болсон нь улс төржих нэг шалтгаан болж байна. Түмний баяр цэнгэл ийм болж байгаа нь таагүй хэрэг. Маргаан яагаад гараад байгаа юм бэ. Нэг талдаа гаргаж шийдмээр байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны ажилд би оролцохгүй, мэдээлэл авахгүй. Тийм учраас ажиглаад л байж байна” гэлээ.