ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-10

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулах саналыг УИХ хэлэлцэх юм. Үүнийг ард нийтийн санал асуулгыг явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух тухай аж.  Түүнчлэн Ерөнхийлөгчийн тогтоолын төсөлд санал тусгуулахаар өргөн барьсан учраас эхлээд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцээд дараа нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.