ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаяр: Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлвэл хууль зөрчсөн асуудал болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-10

Улс төрийн 17 намын төлөөлөл  өнөөдөр сэтгүүлчдэд хандан  мэдээлэл хийлээ. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл байхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө буцаан татсан гэдгээ мэдэгдсэн. Одоо хэлэлцэх төсөл байхгүй. Хэлэлцэж эхэлвэл хууль зөрчсөн  асуудал болно. Намууд энэ заваан зүйлээс гарахыг Ерөнхийлөгч Х.Баттулгад сануулж байсныг хүлээн авч өчигдөр Үндсэн хууийн асуудлаас гарлаа. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний ажлын хэсэг гаргаж шинэ Үндсэн хуулиа хийе гэдгээ мэдэгдэх ёстой" гэв.  Ард түмний тал нь Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжиж байгаа тул ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг санал асуулга авсны дараа шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм.