ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо сургууль, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-10

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо 97 дугаар сургууль, Шавь цогцолбор сургууль болон 115, 128, 146, 191, 201, 213 дугаар цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тухайлбал,  суурин компьютер, зөөврийн компьютер, принтер, проектор, багшийн ширээ, сандал, хөгжмийн ком, ангийн самбар, зурагт цэцэрлэгийн гал тогооны хэрэгсэл болон цэцэрлэгийн дотор, гадна талбайг камержуулж,  бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн аж.

Мөн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд эхо аппарат, эмэгтэйчүүдийн ор, нярайн шарлагын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээс цусны шинжилгээний аппарат зэрэг шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.