ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энэ баасан гарагт БНХАУ-тай хиллэдэг боомтууд амарна

O.Admin
2019-09-11

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу энэ баасан гаригт буюу есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд ажиллахгүй. Учир нь тус өдөр БНХАУ-ын Намрын баяр болох аж. Харин төмөр замын боомтууд хэвийн ажиллана юм.

2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хаагдах авто замын боомтууд:

Замын-Үүд
Хавирга
Баянхошуу
Сүмбэр
Бичигт
Ханги
Гашуунсухайт
Шивээхүрэн
Бургастай
Булган
Даян боомт