ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“435 хүүхэд утаанаас үүдэлтэй уушгины өвчнөөр нас баржээ”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Б.Баттөмөр: Энэ бол улс төржих сэдэв биш. Хариуцлагагүй асуудал байна уу гэвэл байна. 21 дүгээр зууны үед нийслэл нь ийм утаатай улс орон байдаг ч юм уу. Төрийн зохицуулалт дутагдсанаас л утаатай болсон. Энэ зохицуулалтыг хийх гэхээр улстөржүүлдэг.

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэдээллийг үнэн бодитоор мэдээлж байна. 2015 онд утаанаас үүдэлтэй уушгины үрэвслээр 435 хүүхэд нас барсан.