ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жавхлан: Манайх шахмал түлш хэрэглэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-14

Сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээс хойш нийгэмд янз бүрийн мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан гэрийнхээ төмөр зууханд шахмал түлш түлж үзүүлсэн юм. ТэрбээрШахмал түлшийг хүмүүс муу хэлээд байсан. Миний хэрэглэж байгаагаас харахад муу түлш биш санагдсан. Манайх шахмал түлш хэрэглэх зөвлөмжийн дагуу зуухныхаа янданг хаахгүй байгаа. Шахмал түлш илчлэг сайтай байна.  Би өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн хороотой холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргүүлсэн. 

Манай аравдугаар хорооноос хоёр иргэн угаартсан, биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээ авсан. Манайх монгол гэртээ галаа түлээд амьдарч байгаа эгэл жирийн айл. Зуухаа засаж, битүүмжлэлтэй болговол боломжийн түлш юм гэдгийг иргэддээ харуулах гэсэн юм. Угаартаж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж байна” гэсэн юм.