ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар “Дубайн гэрээ”-г хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-21

Чуулганы хуралдаан Оюутолгойн ордыг ашиглах тухай гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх талаар тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Ш.Раднаасэд: Оюутолгойн гэрээг байгуулахад ярьж байсан гоё зүйлүүдийг яриад байна. Дубайн гэрээг Улаанбаатарын гэрээ болгож өөрчлөх ёстой. 

А.Сүхбат: Оюутолгойн гэрээ маш муу гэрээ. ТУЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч асан Н.Багабанди сууж байх ёстой. Энэ хүн ийм компанид шургалан ороод сууж байх ёсгүй шүү дээ дээ. Монгол Улсын нууцыг мэдэж байгаа хүн гадны компанитай хамтран ажиллаж байж болохгүй. Монгол Улсын хууль дүрмийг зөрччихөөд гэрээ гэж ярих нь ойлгомжгүй. Оюу Толгойд очиж үзсэн. Эргэн тойронд нь цөлжилт явагдаж байна. 

Х.Баделхан: Энэ 2 орд ашиглалтад орсноор Монгол Улс баяжинэ гэж байсан. Ашиглалтад ороод 10 жилийн дараа харахад Монголчууд ядуу хэвээрээ л байна. Үүнд л ард түмэн бухимдаад байгаа юм. Тиймээс гэрээгээ дахин авч хэлэлцэж сайжруулах нь зайлшгүй шаардлага байна. гаргасан бүтээгдэхүүндээ бүрэн хяналт тавьж чадаж байгаа юу. Хил дээр хэн хянадаг юм бэ. Ганцхан хүн хянаад тамга дараад явуулж байгаа юм уу. Оюу толгой бие даасан тусгаар улс шиг байдаг. Гүйлгээ нь Монголбанкаар дамждаггүй. Гүйлгээг Монголбанкаар дамжуулж болохгүй юм уу. Оюу толгой ордын доорх баялаг яг тогтоогдсон уу. Хэдий хэмжээний баялаг бий юм бэ.

Б.Баттөмөр: Гадагшаа гарч байгаа ашигт малтмалд гаалийн бүрдүүлэлт хийгээд гаргаж байгаа. тэгэхээр хэчнээн ам.долларын хэчнээн баялаг гадагшаа гарч байгаа нь бүртгэгддэг. Ачуулсан барааны санхүүжилт гэх мэт олон асуудал нууц байна. хэлэлцээрийн ширээний ард сууснаар хаалттай байдал арилна гэж найдаж байгаа. анхны гэрээг 30 жилээр байгуулж, 20, 20 жилээр сунгаж нийт 70 жилээр ажиллах гэрээ юм. 

Н.Түмэнцогт: Оюутолгой ордын ТЭЗҮ-г таван жил тутамд батлах үүрэгтэй. 2015 оны ТЭЗҮ-гээр 1200 тонн алтны нөөцтэй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.