ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх эсэхийг дахин хэлэлцэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-09

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэж харахыг хотын дарга С.Амарсайханд даалгасан билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэлийн 2020 оны төсөв нэлээд амаргүй батлагдсан. Энэ төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй. Автозам ашигласны төлбөрийг тухайн машины байгальд үзүүлэх хор нөлөө зэргийг харгалзан үзээд харилцан адилгүй тогтоохоор шийдвэрлэсэн. Ерөнхий сайдын зүгээс энэ шийдвэрийг эргэж харж, олон нийтийн санал бодлыг тусгах нь зүйтэй гэсэн учраас уг асуудлыг НИТХ-д өргөн барьж, боломжит хувилбараар шийдвэрлэх шаардлага үүсч байна. НИТХ хуралдаж, энэ асуудлуудыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ” гэв.