ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар НДШ-ийг нэмэгдлийг эргэж харах хоригийг хүлээж авсан бөгөөд бусад хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийн гуравдугаар зүйлийг хүлээж авсан учраас УИХ яаралтай хуульд өөрчлөлт оруулахаар болж, Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болов.Чуулганы хуралдаанаар Өмгөөлөгчийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үдээс хойш 15:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр түр завсарлалаа.