ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Таван хүний аминд хүрсэн тогтолцоог дахин оруулж ирлээ

O.Admin
2019-12-18

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Д.Эрдэнэбат: Таван хүний аминд хүрсэн тогтолцоог оруулж ирж байгааг буруу гэж харж байгаа. Ирэх сонгууль луйваргүй болох баталгаа байхгүй боллоо. Бид гашуун туршлагад хийсэн засвараа буцаагаад болиулж болохгүй.

Д.Тогтохсүрэн: Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад тарааж өгөх заалт байсан учраас хасаж байгаа юм. Монгол Улсын бүх иргэн гарын хээтэй учраас иргэн давхар санал өгнө гэх асуудал байхгүй учраас хар бэх түрхэх хэрэггүй гэж үзэж байгаа юм.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг солих хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Түүний гаргасан саналыг байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгтээ анхаарахыг УИХ-ын дарга чиглэл болголоо.