ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ гишүүдийн сэтгэц мэдрэлийг шалгуулах шаардлага хүргүүлнэ гэв

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-21

Оюутолгойг гэрээг шалгах ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр 12 цагаас УИХ-ын 75 гишүүний сэтгэц мэдрэлийг шалгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Жагар “УИХ эцсийн бүлэгт монголын ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд гаргаж буй улс төрийн шийдвэрийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна. УИХ-ын шийдвэр байнга эргэж буцсан байдалтай, галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд шиг байгаа учраас нэн даруй 75 гишүүн маань СЭМҮТ-д сэтгэцээ шалгуулж акт гаргуулах ёстой” гэв.

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн төлөөлөл маргааш 15 цагаас Төрийн ордны баруун хаалган дээр УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр ажлаа өгч, 75 гишүүнээ нэн яаралтай сэтгэц мэдрэлийн эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагыг гардуулна гэдгээ мэдэгдлээ.