ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Уянга: 60 саяас бусад бүх болзлыг хангасан ч нэр дэвшүүлэхгүй гэлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэжээ.

Г.Уянга энэ тухайгаа "АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ" гэжээ.

Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан билээ.