ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдоржийн эсрэг дуугарсан болгон "нохой"

O.Admin
2018-06-21

Хууль зүй, дотоод хэргийн эрхэм сайд Ц.Нямдорж энэ өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ олон ч асуудлаар байр сууриа илэрхийлж, сурсан зангаараа гол дүрд тоглов. Энэ дундаас нэг зүйл анхаарал татаад бүр болдоггүй. Монгол улсын шүүхийн тогтолцоо, шүүх засаглалын толгойд хулгайч нар гараад суучихсан байгааг тэр онцлон хэлэв. Эрхэм сайд Ц.Нямдорж маань ч эзэн нь үл мэдэгдэх хий үзэгдлийн чанартай зүйлсийн тухай ярьдгаараа алдартай.

Зоригийн хэргийн эзнийг мэднэ гэсэн ч түүнийгээ хориод жил зарлаагүй. Харин энэ удаад хуулийн салбарын толгой нь болсон өөрийгөө хулгайч гэдгийг зарлачихав уу гэтэл бас үгүй. Өөрийнх нь үгэнд орохгүй байгаа, өөдөөс нь "цор, цор" хийгээд байгаа бүхэн хулгайч нохой болж таарав. Үндсэн хуулиараа олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хуулийн сайдын дургүйг хүргэчихгүйхэн шиг эвийг нь олж эдлэх болж байна.