ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Баасан Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн болох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

“Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан Ардчилсан намд элсэж, улмаар Үндэсний бодлогын хорооны гишүүн болох нь ээ.

Тодруулбал, Үндэсний бодлогын хорооны гишүүний дотоод сонгууль буюу Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт намын дотоод нөхөн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь энэ юм. Уг нөхөн сонгууль энэ сарын 26-ныг хүртэл зохион байгуулагдана. 

Г.Баасан нь өнгөрсөн хугацаанд Удирдлагын академид мэргэжил дээшлүүлж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг удирдан ажиллаж байсан билээ. 

Тэгвэл ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын ҮБХ-д орж ирэх нь ээ гэх яриа ч тархаад байна. Түүний хувьд өөрөө ч энэ мэдээллийг үгүйсгээгүй билээ.