ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ёс зүйн дэд хороо хуралдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-21

Төрийн ордонд өнөөдөр хоёр байнгын хороо, нэг дэд хорооны хуралдаан зарлагджээ. Тодруулбал, Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Мөн Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нараас өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товложээ. Харин үдээс хойш 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд Ёсзүйн дэд хороо хуралдахаар товлосон бөгөөд нэр бүхий гишүүдийн казино тоглосон гэх асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм.