ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-22

АН-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ  УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр шаардлага хүргүүллээ. Тэрбээр УИХ дахь МАН-ын зарим гишүүдийн хууль бус үйлдэл буюу тусгай сангуудтай холбоотой болон Төрийн ордонд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шалгагдаж буй асуудал зэргийг багтаажээ. Мөн Зарим гишүүдийн  хөрөнгө орлого огцом өссөн талаар хууль  болон төрийн байгууллагуудын төлөөллүүдээс журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг, шаардлагыг УИХ болон түүний халдашгүй байдлын болон ёс зүйн дэд хороодод удаа дараа хүргүүлсэн аж. Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо болон ёс зүйн дэд хороо хуульд заасан чиг үүргээ умартаж, гишүүдийг хаацайлах, хууль бус үйлдлийг хамгаалж байгаа учир  УИХ-ын даргад албан ёсоор шаардах бичиг хүргүүлсэн байна. Түүний зэрэгцээ 2012 онд санаачлаад 2014 онд хуулийг өргөн барьж, 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр 2015 онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг тухайн үед олонх болсон өнөөгийн УИХ анхны хурлаараа хүчингүй болгосон. Тиймээс  хуулийн төслийн зарим заалтыг шинэчилж, дахин боловсруулж байгаа аж.