ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

​​​​​​​БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх айлчилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Чингис хаан Олон улсын нисэх буудалд БНЭУ -ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид угтаж авсан юм.

Дотоод хэргийн сайд Ражнат Сингх энэ сарын 21-24-нд албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзах юм байна.