ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Хүүхэд нь өвдсөн эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гараагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-29

Томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор ханиадтай байгаа 0-5 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Яг Засгийн газрын тогтоол гараагүй. Би өөрөө ЗГ-ын хуралдаанд оролцож амжаагүй. Тэмдэглэлд нь тийм асуудлыг оруулсан тухай байсан. Яг нарийн мэдээлэл өөрөө авч амжаагүй байна. Хүүхдээ харах цалинтай чөлөө олгож байсан практик бий. Жилийн өмнө бас ханиад томуу гарахад Засгийн газраас ААН, байгууллагуудад уриалаад, зөвлөөд өөрсдийн боломжоор эмнэлгийн акттай, чөлөөтэй тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгож байгаач гэсэн шийдвэр гараад хэрэгжүүлж байсан практик бий. Хувийн хэвшлүүдэд шууд тогтоолоор зааж болохгүй тул уриалах, зөвлөх л боломжтой” гэх тайлбарыг өглөө.