ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Орон нутгийн сонгуулийн хуулийг ирцийн босгогүй байхаар баталлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ талаар УИХ-ын  гишүүн Х.Нямбаатар мэдээлэхдээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”-д Сонгуулийн санал хураалтыг 20:00 цагт хаахаар баталлаа. Сонгуулийн олон улсын ажиглагчид манайхыг юу гэж хэлдэг вэ гэхээр “Танайх хамгийн орой сонгуулиа хаадаг улс” гэж үздэг. Манайхтай хамгийн ойролцоо орой хааж байгаа нь цагийн дөрвөн бүсчлэлтэй Канад улс. Оройн 20:35 минутанд хаадаг бол манайх УИХ-ын сонгуулийг 22:00 цагт хаадаг. Орон нутгийн сонгууль намар орой явагддаг. Намар орой эрт харанхуй болдог. Харанхуй болохоор Сонгуулийн хууль тогтоомжууд зөрчигддөг. Мөнгө төгрөг тараах, архи дарс уулгах гээд ийм хууль бус бусармаг үйлдлүүдийг хязгаарлах үүднээс сонгуулийн хугацааг 20:00 цагаар дуусгавар болгож байгаа. Ер нь бол дэлхий дээр ихэнх улс орнууд 18:00 цагт хаадаг юм билээ. Манайх арай ч тийм огцом өөрчлөлт хийж болохгүй гэж үзсэн. Орон нутгийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид наймдугаар сарын 01-ний өдөр гэхэд ажлаа хүлээлгэн өгсөн байх хуультай. Энэ удаагийн орон нутгийнг сонгууль анх удаа ирцийн босгогүйбайхаар баталлаа. Тиймээс иргэд маш иэдвхтэй хариуцлагатай сонгуульд оролцох шаардлагатай болж байна гэсэн үг” гэлээ.