ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган хуралдаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-31

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан эхэлж,  УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулсан байна. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд горимын саналуудаа хэлсэн аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж махны үнийг тогтвортой байлгах асуудлыг хөндсөн бол гишүүн Ж.Энхбаяр "Коронавирустай холбоотой хөрш орнууд хилээ хааж байна. Монгол Улсын Засгийн газар даван туулах арга хэмжээ авч байна. УИХ энэ асуудлаар онцгой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүнд байна" гэлээ. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах юм байна.

Харин чуулганы үдээс хойших хуралдаанд  коронавирустэй холбоотой асуудлаар Д.Сарангэрэл сайд мэдээлэл хийхээр  болсон  байна.