ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн өргөөний гадна очжээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-22

МҮБХ-ноос  Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, өнөөдөр 14:00 цагт албан ёсны хамгаалалтын алба хөлслөн Бөхийн өргөөг албадан чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл одоогоор Бөхийн өргөөг битүүмжилсэн байдалтай байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат дөнгөж сая тэнд очжээ.

МҮБХ-ныхон эрх бүхий албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням, БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ганчимэг нар ийнхүү Бөхийн өргөөг МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүст хүлээлгэн өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин, МҮБХ-ны өмчлөгчийн эрхэнд  хууль бусаар халдсан гэж үзсэн учир албадан чөлөөлөх арга хэмжээ авахаар болсон аж.