ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэс” бонд гаргаж, сар шинийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинэ оны өмнөхөн хуралдаж, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээтэй хамт мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү  мэдэгдлийн дараа УИХ-аас  шийдвэрийг эцэслэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг баталсан юм. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай уулзалт  хийлээ.

 

Тухайлбал, “Эрдэнэс силвэр ресус” ХХК  “Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой Салхитын мөнгөний ордын хуучин эзэмшигчдийн хуулийн байгууллагад хандсан асуудал хөндөгдөж байсан. Бид зохих журмын дагуу “Жи Пи Эф” ХХК-тай ярилцаж, өнөөдрийн байдлаар Нийслэлийн захир­гаа­ны хэргийн анхан шат­ны шүүхэд гаргасан бай­сан гомдлоосоо тат­галзсан.  Мөн холбогдох шийд­вэрүүдийг хүчингүй бол­гох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлээс тат­гал­­заж, хуулийн дагуу хамтарч ажиллахаа мэ­дэгд­сэн. Бид Салхитын алт, мөнгөний ордод  нэмэлт ТЭЗҮ боловсруулж, ордын цэ­вэр өгөөж нь татвар ор­сон дүнгээр 569 тэрбум төгрөгийн ашигтай гэж гарлаа. Тухайн ордын гурав­ны нэг буюу бага хэсэгт хийсэн тооцоолол. Цаашид эрэл хайгуулаа нэмэгдүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн энэ үеэр арилжааны буюу “Хаан” банкны төлөөлөл “Манай банк тэтгэврийн зээлийг суутгаагүй. Бондыг хүлээж авсны дараа бичилтүүдийг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдрийн байдлаар 540 салбарын орчим 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Хадгаламж эзэмшигчийнхээ эрх аш­гийг аливаа гэрээ хэлэл­цээрт тусгах ёстой. Нийт тэтгэвэр авагчдын 62 орчим хувь нь манайхаар дам­жуул­даг. Тиймээс ирэх гурав­дугаар сарын тэтгэврийг ол­гох, Цагаан сарын баярын өм­­нө тэтгэврийн зээл тэг­лэх асуудалд оролцоно” гэж мэдэгдлээ.  

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал П.Ганхүү “Манай компанийн хувьд стратегийн үр ашигтай ор­дуу­дыг эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөж өгөх үүрэгтэй төрийн өмчит компани. Тэт­гэв­рийн зээ­лийг тэг­лэхтэй хол­боо­той­гоор хуулийн хугацаанд “Хөгжлийн банк”-наас батал­гаа гаргаж, “Эрдэнэс” бонд үнэт цаас гарсан. Одоо арил­жаа­ны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр зургаан сая хүр­тэл тэтгэврийн зээл тэг­­лэг­­дэнэ. Үүнээс гад­на тэт­­гэв­­рийн зээл  195 мянган ахмадуудад “Эрдэнэс” бонд ол­гох ажлын бэлтгэл ажил хий­гээд, үндсэндээ бэлэн бол­сон. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээнд арилжааны банкуудтай гэрээ хийж, энэ ажил дуусна” гэв. Төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Зандан­шатар “Тэтгэврийн зээлийг тэглэх нүсэр ажлыг ам­жилт­тай ажилласан ажлын хэс­гийн гишүүд, ахлагчид, холбогдох байгууллагуудад талархаж байна. 418 мянган тэтгэвэр авч байгаа хүмүүс­тэй холбоотой том асуу­дал бөгөөд анх удаа хий­сэн. Банкууд хадгаламж эзэм­шигч­дийнхээ нэрийн өм­нөөс, Монголбанк эдийн зас­гийн тогтвортой байдлыг хан­гах эрхэм зорилгын үүд­нээс, С.Чинзориг сайд тэт­гэвэр авагчид, халамж хүр­тэг­чид гээд олон эрх аш­гийн уулзвар дээрх нүсэр ажил байлаа. Бонд гарсан, Цагаан сарын өмнө тэт­гэв­рийн зээл тэглэх ажил дуусгавар болохоор байна. Арилжааны бан­куудын хувьд 10 хувийн зээлтэй байсан бол энэ удаад зургаан хувийн хүү­тэй зээлээр сольж бай­гаа. Зөрүү гарч байгаа ч арил­жаа­ны банкууд аль аль тал­даа хохиролгүй нийг­мийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласанд  талархаж байгаа” гэдгээ илэрхийллээ.