ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар: Орох, гарах хөдөлгөөн хязгаарласан хугацааг сунгана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-26

Бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа ч Засгийн газар болон Эрүүл мэндийн яам эдгээр өдрүүдэд иргэдийн эрүүл мэндийн төлөө 24 цагаас амралтгүй ажиллаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яам өдөр бүхэн гурван удаа коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл болон, сэжигтэй гэж тусгаарласан иргэдийн асуудлаар мэдээлэл өгч байгаа юм. Тэгвэл Засгийн газар яг одоо Коронавируст халдвар (COVID-19) урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс сар шинийн баярын өдрүүдэд тавиад байсан орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл өгчээ. Гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэрэгжих байсан энэхүү шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гараг буюу гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгах чиглэл өгсөн юм. Мөн цаг алдалгүй гаргах бусад асуудлаар Засгийн газрын гишүүд хуралдаж байна. Ерөнхий сайдын чиглэлийг Улсын онцгой комисс баталгаажуулах учиртай юм. Тиймээс Засгийн газрын хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргахаар болсон аж. Бид цаг алдахгүй мэдээллийг хүргэнэ.