ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж сайдыг шалгуулах хүсэлтээ  АТГ-т өгөв

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-25

АТГ-ын гадна талбайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Оросоо болон Б.Ган-Очир нар сэтгүүлчдэд дөнгөж сая  мэдээлэл хийлээ. Тэд   "Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулахаар АТГ-т шалгуулах хүсэлт өгснөө мэдэгдсэн юм. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй талаар Захиргааны ерөнхий хуульд оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа ашиг сонирхолын зөрчилтэй хийгдсэн гэж үзэж байна. Иймд ашиг сонирхолын зөрчилтэй энэхүү байдлыг шалгуулах хүсэлтээ өгсөн аж.