ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-04

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр нэлээдгүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Тухайлбал,  стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлоход албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна.  Өөрөөр хэлбэл, үрийн улаанбуудай, хүнсний улаанбуудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Мөн  төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.    

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Н.ЦЭРЭНБАТ

3.    

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын цэргийн салбарыг оролцуулах, зардал гаргах тухай

Н.ЭНХБОЛД

4.    

Монгол, Украины Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

5.    

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

Д.ЦОГТБААТАР

6.    

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Ц.НЯМДОРЖ

7.    

Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нарын санаачлан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

8.    

Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

9.    

Хоолны зардлын норматив тогтоох тухай

С.ЧИНЗОРИГ

10.  

Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр батлах тухай

С.ЧИНЗОРИГ

11.  

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

12.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан салбарын зарим барилга угсралтын ажлын талаар

Ё.БААТАРБИЛЭГ