ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Франц иргэн төсөл хариуцсан инженер хийдэг гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-10

Франц улсын Элчин сайдын яамнаас иргэнийхээ нэр, зургийг нууцлах хүсэлтийг манай улсын Засгийн газарт гаргажээ.   Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэн Бадрах энержи ХХК-ийн төсөл хариуцсан инженер аж. Тэрбээр,  57 настай бөгөөд өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах тус компанийн  байранд тусгаарлажээ.  Тэрбээр МУ-д гуравдугаар сарын 2-ны өдөр ирээд Улаанбаатар дахь KFC, Ариг рамен, Веранда гэсэн гурван газраар үйлчлүүлсэн байна. Нэмж мэдээлэхэд, түүний амьдардаг газарт коронавирусийн нэг л тохиолдол бүртгэгдсэн байсан бөгөөд гэрийнхээ гаднах хүнсний дэлгүүрээр нэг удаа үйлчлүүлсэн хэмээн мэдүүлжээ. Түүнтэй хамт Москва-УБ, Улаанбаатар- Сайншанд, Сайншанд-Улаанбадрах чиглэлд зорчсон иргэдийг тогтоон шинжилгээ авах ажлыг эхлүүлээд  байна.